Зорилго, зорилт, байгууллагын алсын хараа

1.1.Байгууллагын алсын хараа

Хүний хөгжилд тулгуурлан баялаг бүтээх үйлдвэрлэлийн нөхцөлийг төлөвшүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн тэргүүлэгч хот болно.

1.2. Эрхэм зорилго, Эрхэмлэх үндсэн зарчим

 “Олон Улсын чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, өндөр мэдлэг, ур чадвартай, мэргэшсэн, төрийн албан хаагчид, сахилга хариуцлагатай тогтвортой засаглалыг төлөвшүүлэхэд оршино”.

            Бид үйл ажиллагаандаа дараах  үндсэн зарчмыг эрхэмлэнэ.  Үүнд:

Хурдтай байх :  Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэн, сумын иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллах

Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх:   Сумын нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж,  удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх

Бүтээлч үр дүнтэй байх: Байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай бүтээмжийг дээшлүүлнэ

Хууль дээдлэх: Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зэрэг болно.

 

Суртчилгаа

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх

Биднийг дэмжээрэй

ЗАР МЭДЭЭ