Баянхонгор хот

Баянхонгор хотын үүсэл, хөгжил

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 115 дугаар тоот тогтоолоор, АДХ-ын гүйцэтгэх захиргааны 91 дүгээр тоот тогтоолоор анх 3 хоринтой нэгж захиргааг байгуулсанаар Баянхонгор хот бие даасан нэгж болох үндэс нь тавигджээ. Гэвч Баянхонгор хайрханы өвөр газар нь мөнхийн цэвдэгтэй, цаашид аймгийн төв байршуулахад тохиромжгүй байсан тул 1961 онд  Баянхонгор аймгийн төвийг нүүлгэн Номгон уулын ар, Түйн голын хөвөөнд байгуулсан түүхтэй.Баянхонгор хот нь 900 гаруй өрх, 3500  хүн амтай байгуулагдаж байсан бол өдгөө төвийн 9 , хөдөөгийн 1 багт 9815 өрх  33147 хүн амтай болон өргөжиж, өдрөөс өдөрт бүтээн байгуулалт хийгдэн иргэдээ хөгжүүлэх үйл ажиллагаа тогтмол явуулсаар байгаа цэцэглэн хөгжиж буй хот юм.

2023-12-21 13:00:29