БАЯНХОНГОР ХОТЫГ АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ, ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ, АЯ ТУХТАЙ АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НИЙ ӨДРИЙН 8/12 ДУГААРТ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГ

1. БАЯНХОНГОР СУМЫН ДУУРСАХ 3 БАГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ 1 ДҮГЭЭР ГУДАМЖИНД БАЙРЛАЛТАЙ 6 НЭГЖ ТАЛБАР БҮХИЙ 5 ДАВХАР-4ш 10ДАВХАР -2ш НИЙТИЙН ОРОН СУУЦ БАРИХ

2. ДУУРСАХ 3 БАГ “ ХОНГОР 1000 “ ХОРООЛЛЫН 6 НЭГЖ 5 ДАВХАР НИЙТИЙН ОРОН СУУЦ-6ш БАРИХ

3. ГЭГЭЭНШАВЬ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2,3 ДУГААР ГУДАМЖИНД БАЙРЛАЛТАЙ 14 АЙЛЫН НЭГЖ ТАЛБАРТ 80 АЙЛЫН 4 БЛОК 5 ДАВХАР

НИЙТИЙН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Аж ахуйн нэгжийн мэдээлэл:

а.Барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх

б.Компанийн ерөнхий танилцуулга,ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг хамт ирүүлэх.

Нийтийн орон сууц барих аж ахуй нэгжийг сонгон шалгаруулахад тавигдах ерөнхий шаардлага:

1. Ажиллах хүчний хувьд орон нутгийн боловсон хүчнээр хангасан байх, мэргэжлийн боловсон хүчний ерөнхий мэдээлэл ирүүлэх

2. Монгол банкны тодорхойлолт

3. Татварын байгууллагын тодорхойлолт /өргүй байх/ цахим тайлангаас

4. Шүүх, ШШГГ-ын тодорхойлолт эх хувь

5. Нийгмийн даатгалын хэлтсээс өргүй гэсэн тодорхойлолт эх хувь /2023 оны 03 дүгээр сарын байдлаар/

6. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж 300,0 сая төгрөг

7. Барилга байгууламж барих зураг төслийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх тодорхойлолт ирүүлэх

8. Барилга байгууламж барих тодорхойлолт, график хугацаа ирүүлэх

9. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь баримт бичгийн дагуу материалаа эмх цэгцтэй бэлтгэж ирүүлнэ.

10. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 300,0 сая төгрөг.

11. Иргэдээс ирсэн гомдол, саналыг цаг алдалгүй шуурхай хүлээн авч барагдуулна гэсэн албан тоот ирүүлэх

12. Үнийн санал ирүүлэх. /7 хоногийн дотор БХСЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн 100032055405 тоот дансанд 50.000 төгрөг тушаасан байх/

13. Улаан шугам хүлээлцэх ажлыг мэргэжлийн хэмжилт зураглалын тусгай зөвшөөрөлтэй компаниар хийж гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ хавсаргах.

14. Бусад

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 17:00 хүртэл

Материал хүлээн авах хаяг:

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар 206 тоот өрөө

Материал нээх хугацаа, хаяг байршил:

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цаг

2023-03-31 00:00:00