Баянхонгор сум ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цагаан бургасаа хамгаалах, гол усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд голыг бохирдохоос хамгаалан Түйн голын орчмыг хамгаалж, хайсаар хашаа татаж, автомашин явах замыг хаасан.
Мөн тухайн цэгийг хоггүй цэвэр байлгах үүднээс цэвэрлэгээг тогтмол хийж байна. Иймд цэвэрлэсэн талбайд хог хаяхгүй байж хог хаягдлын тухай хуулийг зөрчихгүй байхыг иргэддээ уриалж байна.
Та ирээдүйд амьдрах үр хүүхэддээ хогтой хот, бохир ус, ширгэсэн гол, халцгай газар нутгийг үлдээхийг хүсээгүй бол хог хаяхаа зогсоо