БАЯНХОНГОР СУМАНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВНА

Баянхонгор сумын Гэгээншавь 6-р багийн нутаг Өлзийт МСҮТөвийн ард, Есөнбулаг 9-р багийн Шинэ суурьшлын бүсэд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 19-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авна.

Газар хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

✔ Газар хүссэн өргөдөл

✔ Иргэний үнэмлэхний хуулбар

✔Багийн Засаг даргын тодорхойлолт

✔Газар өмчлөлийн лавалгаа /Улаанбаатар болон бусад аймаг, сумын харъяатай иргэд/e mongolia цэсээс авах/

18 наснаас дээш дараах шаардлагыг хангасан иргэдэд тэргүүн ээлжинд газар олгоно Үүнд:

✔ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн / үнэмлэх хуулбар хавсаргах/

✔Ахмад настан

✔Залуу гэр бүл

✔Айлын хашаанд амьдарч байгаа иргэн

✔Улаанбаатар хотоос шилжин суурьшиж буй иргэн

2023-04-05 00:00:00