Саяханыг хүртэл цагаан бургас маань хүний буруутай үйл ажиллагаанаас болж шингэрч бараг байхгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд арчилгаа тордолгоог хийж хамгаалснаар өнөөдөр урьдынх шигээ өтгөн сайхан болж, гол усны түвшин багагүй нэмэгдсэн.
Урин дулааны цаг ирж байгаа энэ үед автомашинтай нэвтэрч аялж зугаалах иргэдийн тоо эрс нэмэгддэг. Гол усаа хамгаалж автомашин орох хэсгийг хааж байгаа тул ард иргэд хашлагыг эвдэж зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.