СУМДЫН ЗДТГ-ЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР БАЯНХОНГОР СУМЫН ЗДТГ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын ЗДТГ, орон нутгийн өмчийн байгууллага болон босоо удирдлагатай байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаанд АЗДТГ-аас хяналт, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийж үр дүнд хүрч, хангалттай сайн ажилласан сум, байгууллага, хэлтсүүдийг шалгаруулж удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагналыг гардуулав.
Сумдын ЗДТГ-ын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр Баянхонгор сумын ЗДТГ дэд байр эзэллээ.
Харин Тэргүүн байрыг Баян-Овоо сум
Гутгаар байрыг Бууцагаан сум
Тусгай байрыг Өлзийт сум
Тусгай байрыг Эрдэнэцогт сум тус тус эзэллээ