Баянхонгор сумын Номгон багийн ажлын албанаас хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах дадал хэвшилтэй болгох зорилгоор Номгон багийн 122, 128, 126, 130,132, 134 байрнуудын оршин суугчдад зурагт хуудас тараан, ангилан ялгалтын талаар холбогдох байгууллагуудтай хамтран заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь хэрхэн ангилан ялгах, цуглуулах заавар зөвлөмжийг айл өрх бүрд хүргэж иргэдийг мэдээ мэдээллээр хангах
Аюултай хог хаягдлын талаар зурагт хуудас, шторк, богино хэмжээний зохиомж зэргийг “Солонго Сөх”пэйж хуудсанд нийтлэх
Хог хаягдлыг орц болон хогийн савны гадуур хаяхгүй байхад хяналт тавих, мэдээллэх талаар айл өрх бүрд зөвлөмжийг цахимаар болон цаасаар хүргэх
Айл өрх бүрийг хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшилд сургах зэрэг нөлөөллийн ажил хийх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Дээрхи байруудыг хариуцсан багийн идэвхитэн хог ачих хуваарьт өдөр хамт байлцан “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын ачилтад хяналт тавин ажилладаг байна.