"ЦЭВЭР ОРЧИН, ЦЭВЭР БАЙГАЛЬ" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭГ ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ УРИАТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, "Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбоо" ТББ "Хүн бүр байгаль хамгаалагч" уриатайгаар унадаг дугуйн аялал зохиож, Баянхонгор аймгийн самбартай хөтөл орчмын хогийг цэвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын тамгын газар, Өмчийн алба, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Монгол банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, "Цэвэр хот" ОНӨААТҮГ болон бусад байгууллагын алба хаагчид, унадаг дугуйн спорт сонирхогч залуусын төлөөлөл болох 150 орчим залуус уг эвент арга хэмжээнд нэгдлээ.

Мөн энэ өдөр "Олон улсын эх дэлхийн өдөр" тохиож байна. Хүн бүр байгаль хамгаалагч болохыг тэд уг арга хэмжээгээр дамжуулан нийгэмд уриалахыг зорьжээ..

Эвент арга хэмжээнд оролцсон бүх байгаль хамгаалагч нартаа баярлалаа

 

 

 

 

 

2023-04-23 00:00:00