Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээгээр түр ажлын байр бий болгох, зуучлах ажлын хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран “Мод тарих арга хэмжээ”-ний эхний ээлжийн ажилд ажиллах 60 иргэнийг түр ажлын байраар хангалаа. Ингэхдээ 10 хоногийн хугацаанд модны нүх ухах юм. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө тэдгээр иргэдэд мэдээлэл сургалтыг хийж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Дараагийн ээлжний иргэдийг мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхитэй хайж буй иргэдээс хамруулах юм.