“Алдарт эх” 1, 2 дугаар одон гардуулах ёслол

 

БАЯНХОНГОР СУМЫН ЭЭЖҮҮД “АЛДАРТ ЭХ” 1, 2 ДУГААР ОДОНГОО ГАРДАН АВЛАА

Улс орны хөгжил дэвшил, нийгмийн бүтээн байгуулалт гэр бүлийн сайн сайхны төлөө зүтгэж яваа Монголын мянга мянган сарангоо ээжүүд Алдарт эхийн 1,2 дугаар одонгоо энгэртээ гялалзуулж байна.

Баянхонгор сумын Засаг даргын тамгын газраас энэ жилийн одон гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, эх үрсийн баярын босгон дээр халуун баяр хүргэн одонг нь гардууллаа.

Баянхонгор аймагт энэ жил одон авах ээжүүдийн тоо 309 байна. Үүнээс 18 ээж Алдарт эх 1 дүгээр одон, 291 ээж Алдарт эх 2 дугаар одонгоо гардан авч байна.

Харин Баянхонгор сумын хувьд 8 ээж Алдарт эх 1-р одонгоор, 112 ээж алдарт эх 2 дугаар одонгоор шагнагдлаа.

Одонгоо гардаж авч байгаа ээжүүд 27-54 насных байна. Үүнээс 20-30 настай ээж 12, 31-40 настай ээж 88, 41-50 настай ээж 19,, 50-аас дээш настай ээж 1 байна.

Энэ жилийн одон гардуулах үйл ажиллагаанд 40 орчим хүүхдүүдийн сэтгэгдлийг видео хэлбэрээр дэлгэцээр хүргэсэн нь ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Ээждээ тэр бүр хэлээд байдаггүй чин сэтгэлийн үгээ баярын үеэр хэлж, олон ээжүүдийн нүдэнд баярын нулимстай өдөр болж өнгөрлөө.

#https://www.facebook.com/photo?fbid=791644022668434&set=pcb.791645106001659

2023-05-31 12:05:55