“ОЮУНЫ ДАВАЛГАА V” УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ӨНӨӨДӨР (2023.05.27) ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОЮУНЫ ДАВАЛГАА V” УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ӨНӨӨДӨР (2023.05.27) ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэл, уран илтгэх арга барил, хэл ярианы чадвар, харилцааны соёлыг нэмэгдүүлэх, бүтээлчээр сэтгэх оюунлаг иргэдийг бий болгох, гарсан шинэ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилггор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ОЮУНЫ ДАВАЛГАА V” уран илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Илтгэлийн уралдааны 1-р байрт Номундалай цогцолбор сургуулийн 10б анги Л.Маралжингоо (Илтгэлийн сэдэв: Би байгалийн эзэн)

Илтгэлийн уралдааны 2-р байрт Номгон сургуулийн 11д анги Л.Сэржмядаг (Илтгэлийн сэдэв: Эрүүл биед саруул ухаан оршино)

Илтгэлийн уралдааны 3-р байрт Номундалай цогцолбор сургуулийн 10г анги О.Ууганчимэг (Илтгэлийн сэдэв: Үндэсгүй мод) нар шалгарч, шагналаа гардан авлаа.

Уралдаанд маань идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчид, бэлтгэж туслан дэмжсэн багш, сургууль, эцэг эхчүүд, асран хамгаалагч нартаа баярлалаа. Сурагчиддаа улам шамдан суралцаж, өөрийгөө хөгжүүлж, цаашдаа улсын шилдэг илтгэгч нар болохыг ерөөн, сурлагын өндөр амжилт хүсье.

БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ “БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЛИДЕР СУРАГЧ АКАДЕМИ”

2023-05-27 15:35:04