Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Эерэг хандлага, эрүүл нийгэм Цаг гаргая, Энэ жилдээ-эрүүл жиндээ аяны хүрээнд болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ахмад настныг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжин, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор "Дасгал хөдөлгөөн хийцгээе" тэмцээнийг Эрүүл мэндийн дасгал, шугаман бүжиг гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа.
Тэмцээний тусгай байрт З.Дуламсүрэн ахлагчтай Дуурсах багийн ахмад настнууд,
Гутгаар байрт Ч.Нарантуяа ахлагчтай Эрдэнэмандал багийн ахмад настнууд
Дэд байрт С.Наранцэцэг ахлагчтай Цагаан чулуут багийн ахмад настнууд
Тэргүүн байрт Т.Тэрбиш ахлагчтай Гэгээн шавь багийн ахмадууд тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Дээрх үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Сумын Ахмадын хороо зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлье.