Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Буянтбогд ХХК-ийн захирал Б.Энхтүвшингийн ивээл дор
1. Өнөөдөр /2023.05.17/Хайрлая, хүндлэе" гэр бүлийн чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр
• Баянхонгор сумын залуу гэр бүлүүдийн төлөөлөл 6 гэр бүл "Гэр бүлийн тангараг" өргөв.
• Гэр бүлийн үнэ цэн лекцийг "Үүрэгтэй залуус" ТББ-ын гүйцэтгэх захирал А.Мөнхдалай хүргэлээ.
2. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг эрхэмлэн, өвөг дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэн, үр хүүхдээ эрүүл, эерэг хандлагатай өсгөн хүмүүжүүлж, ард түмэндээ зөв үлгэр дууриалал үзүүлэн гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөн амьдарч байгаа Баянхонгор сумын “Шилдэг тэргүүний гэр бүл”-үүдийг алдаршуулж, өнөөдөр /2023.05.17/ хүндэтгэл үзүүлэв.
•Баянхонгор сумын Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүлээр- Угалз багийн Б.Дашгомбын гэр бүл
•Баянхонгор сумын Авъяаслаг гэр бүлээр -Рашаант багийн М.Түмэнсайханы гэр бүл
•Баянхонгор сумын Спортын түүчээ гэр бүлээр- Номгон багийн Б.Баасанбатын гэр бүл
•Баянхонгор сумын Оюуныг дээдлэгч гэр бүлээр - Гэгээншавь багийн Г.Ууганбаярын гэр бүл
•Баянхонгор сумын Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүлээр - Есөнбулаг багийн Т.Алтанхуягийн гэр бүл
• Баянхонгор сумын Хөдөлмөрч гэр бүлээр - Номгон багийн Г.Цэрэнгийн гэр бүл
• Баянхонгор сумын Шилдэг мөрдөстэй гэр бүлээр - Номгон багийн М.Дамдиндоржийн гэр бүл
•Баянхонгор сумын Шилдэг залуу малчин гэр бүлээр - Шаргалжуут багийн малчин Г.Ууганбаярын гэр бүлийг алдаршуулав.
3. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хэрвээ би аав, ээж байсан бол” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, өнөөдөр /2023.05.17/ урамшуулав. Эсээ бичлэгийн уралдааны
• Тэргүүн байр - Номундалай цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Оюун
• Дэд байр - Эрдэм ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Цэндмаа
• Гутгаар байр - Номгон ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
4. “Ханьдаа хэлэх чин сэтгэл” захидлын уралдаанд чин сэтгэлийн үгээ ханьдаа илгээсэн захидал бүрийг захидлын эздэд нь гардуулан өгч, шилдгүүдийг шалгаруулж, өнөөдөр /2023.05.17/ урамшууллаа.
Тус уралдааны шилдэг захидлаар
• Эрдэнэмандал багийн иргэн Ш.Хүрэлбаатар
• Шаргалжуут багийн иргэн Л. Энхцолмон
• Рашаант багийн иргэн С.Бадамцэцэг нарын захидлууд шалгарлаа.
5. Гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөн, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлж байгаа төрийн байгууллагын албан хаагчдад хүндэтгэл үзүүлэв.
Баянхонгор сумын эрхэм гэр бүлүүддээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ГЭР БҮЛ ТОГТВОРТОЙ БОЛ ТӨР УЛС ТОГТВОРТОЙ.
БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙГМИЙН БОДЛОГЫН ТАСАГ