ОРШИН СУУГЧДЫН АНХААРАЛД:

Номгон 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар 10-р байр дахин төлөвлөлтөд орж шинээр 10 давхар 114-р байр баригдаж Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.

Тус байрны авто машины зогсоол хүүхдийн тоглоомын талбай байгуулах тохижилтын ажилд иргэдийн эзэмшлийн дээрх гражууд саад болж байгаа тул эзэмшигч иргэд 3 хоногийн дотор яаралтай өмч хөрөнгөө авахыг мэдэгдэж байна.

Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу албадан буулгана гэдгийг анхааруулж байна.

БАЯНХОНГОР СУМЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАСАГ

Лавлах утас: 80805655 91332217 99710318

2023-06-06 18:10:45