Баянхонгор сумын Засаг дарга Жючуань хотын даргатай байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын Жючуань хотын засгийн газар, тус хотын гадаад харилцааны алба, Хөдөө аж ахуйн технологийг сурталчилах үйлчилгээний төв, ойн жимсний үйлчилгээний төвд нарны хүлэмжийн технологи, органик бордоо боловсруулах технологи, ой мод тарих тенологи гэсэн 3 чиглэлээр техникчдийг бэлтгэсэн.
Баянхонгор аймагт хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдтэй хамтран ажиллаж 100 ширхэг Нарны болон Нуман хүлэмжийн бүтэц болоод ургамалыг экологийн хөрсгүй тариалах, үрслүүлэх, суулгац ургуулах, арчилгаа тордолгоо, хүнсний ногооны хортон шавьж, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, тоног төхөөрөмжийг байршуулах, бордоогоор хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадгалалт зэргийг хийх юм.
Дээрхи ажлыг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч хамтран ажиллахаар БНХАУ-ын Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн дарга, технологи нэвтрүүлэлтийн судалгааны төвийн ахлах агрономич Жан Гүе Сэн, Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн тасгийн эрхлэгч, ахлах агрономич Ма Вэй Чан, Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн агрономич Мао Гүе Вэй, Сүбэй мужийн засгийн газрын Гадаад харилцааны албаны нарийн бичгийн дарга Сүхбаатар нар Баянхонгор аймагт ажиллаж байна.
Аймгийнхаа хөрсөнд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэнээ хэрхэн нутагшуулж өөрийн аймгийн газар зүйн байдал хөрс, ургамалд тохирсон тариалан эрхлэх, түүнтэй уялдуулан өөрийн нөөц бололцоогоор шинэ төрлийн хөрс бордоог гарган авах техник технологийн талаар хүлэмжийн аж ахуй эрхлэгчид мэдээлэлтэй болж байгаа юм.
Хүлэмжийн аж ахуйн талбайд гүн өрмийн худаг 2 ширхэг, 3,5 га талбайг хашаалж, стандартын шаардлага хангасан эко нойл, 5 тонны 4 ширхэг усны нөөцийн савыг байршуулсан ба 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээг мөн оруулаад байна.