“КАРЛ ПОППЕР”-ЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэтгэлцэх чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх, асуудлын шийдлийг олох, бүтээлчээр сэтгэх оюунлаг иргэдийг бий болгох, гарсан шинэ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор “Карл поппер”-ын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
Тус мэтгэлцээн нь дараах шийдлүүдийн хүрээнд мэтгэлцлээ.
1. Цахим хэрэглээ нь ялгаварлан гадуурхалтыг бий болгоно.
2. Хүүхэд эрүүл, аюулгүй, амьдрах эрх нь сургалтын байгууллагын орчинд хангагдаж байх ёстой.
3. Хог бол хөгжлийн шийдэл
4. Эрүүл амьдралын хэв маяг энгийн зүйлээс эхэлдэг.
5. Өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү ажилтанд хүрдэг.
6. Хүн нийгмийн хуулиас илүү байгалийн хуульд захирагддаг.
Тэмцээний 1-р байрт – Номундалай цогцолбор сургуулийн “Титэм” баг
2-р байрт – Төгс Алгоримт сургуулийн “Эвт шаазгай буга барина” баг
3-р байрт – Номундалай цогцолбор сургуулийн “Decision makers” баг
Мэтгэлцээний тэмцээний “ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ” – ээр Номундалай цогцолбор сургуулийн 11г ангиийн сурагч С.Номин-Эрдэнэ нар шалгарч, шагналаа гардан авлаа.
Та бүхний үзэг тань хурц, үг тань үнэн, мэлмий тань тунгалаг, оюун тань цэлмэг байж, улам шамдан суралцаж, өөрийгөө хөгжүүлж, цаашдаа улсын шилдэг мэтгэлцэгч, илтгэгч нар болохыг ерөөн, сурлагын өндөр амжилт хүсье.
БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР