Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдсэн Цахир 7 дугаар багийн тоглоомын талбайг хийж гүйцэтгэсэн “МӨНХИЙН ГЭРЭЛТ АЯЛГУУ” ХХК, Цагаанчулуут 5 дугаар багийн тоглоомын талбайг хийж гүйцэтгэсэн “ЭЭЛГРАНД” ХХК-ууд нь гэрээнийхээ хугацаанд дахин засварлах ажлыг хийж байна.
Иргэд та бүхэн ойр орчиндоо байгаа бүтээн байгуулалтын ажлыг эвдэж сүйтгэхгүй байх дээр анхаарч өөриймсөг сэтгэлээр хайр гамтай хандана гэдэгт итгэж байна. Гүйцэтгэгч байгууллагууддаа баярлалаа. Баянхонгор СЗДТГазар