Сургуулийн гадна талбайд Баянхонгор Сумын Засаг даргын тамгын газар, Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан, Өрхийн тариалан Бизнес хөгжил ТББ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл хүнс- Эрүүл ирээдүй-2 төслийн үйл ажиллагааны хүрээнд нарийн ногооны 50м2 хэмжээтэй гурван улирлын хүлэмжийг багш ажилчид өөрсдөө барьж үрсэлгээг мөн өөрсдөө бэлдэж, гадна талбайд төмс, лууван, байцаа, юуцай, хүрэн манжин, сонгино тариалж, хүлэмжид юуцай, бууцай, өргөст хэмх, салатны навч, улаан лооль тариалж хураасан ногоогоо аль ч улиралд хадгалж болох 20 тонны багтаамжтай стандартад нийцсэн зоорийг барьж дуусгаж ашиглалтад орууллаа. Мөн сургуулийн хашаанд бор бургас, цагаан бургас, хайлаас зэрэг гурван төрлийн 500 гаруй модыг тус төслийн хүрээнд усалгааны системийн хамт шийдэгдэн тарьж ургуулж байна. Мөн нийт 20 өрхийг ногооны аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлж үе шаттайгаар сургаж үрсэлгээ суулгац, багаж хэрэгслээр дэмжиж ажиллаа. Багш, ажилчид, сурагчдын үдийн хоолонд эрүүл чанартай өөрийн гараар тарьж ургуулсан ногоог хэрэглэх боломжтой болж байна. 2023-06-19 00:00:00