Бие биедээ шаардлага тавья!
Баянхонгор хот ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, хог хаягдалгүй аймаг болох зорилтыг тавин ажиллаж ирсэн.
Багахан хэмжээний ногоон байгууламжаа хамгаалахын тулд өдөр бүр Баянхонгор сумын ЗДТГ-ын байгаль очрны албанаас эргүүл ажиллаж,хяналт тавин, иргэдийн тарьсан хогийг цэвэрлэж байна.
Автомашин оруулахгүй байхаар зохицуулалтыг хийж, хайс хашлага татсан ч автомашинаа оруулан майхнаа барьсан дээрхи иргэд мэдээлэл дутуу байв уу?
Баянхонгор хот гол усаа хамгаалж, автомашин оруулдаггүй гэдгийг таниулахын тулд аймгийн иргэд өөрсдөө ногоон зүлэг рүүгээ орохгүй байхыг уриалж байна.
Хяналтын камерууд ажиллаж эхэлсэн тул байгаль орчны эсрэг үйлдэл гаргасан иргэдийн мэдээллийг Баянхонгор аймгийн экологийн Цагдаагийн албанд хүргүүлдэг болохыг анхаарна уу