Намрын ногоон өдрүүд-Баянхонгорт үйлдвэрлэв 2022 үзэсгэлэн худалдаа 9-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд баганат талбайд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 8 хоршоо, 3 ТББ, 5 ХХК, 6 Бүлэг нөхөрлөл, 13 сумын 64 иргэн нийт 86 иргэн, аж ахуй нэгж оролцсоноос гадна Дархан, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн төлөөлөл иргэд оролцжээ. Үүнд: Баянхонгор сумаас 16 тариаланч, 8 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар оролцож Шилдэг газар тариалан эрхлэгч-ээр Б.Батцэцэг, Шилдэг хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч-ээр Э.Түмэнжаргал нар шалгарчээ.