"ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨ" БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ

Баянхонгор сумын Засаг даргын 'Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай" А/58 дугаар захирамжийн дагуу сар бүрийн 12-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр захирамжилсан. Энэ дагуу Баянхонгор сумын айл өрх,  аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайгаас 50 метрийн тойрог доторхи хог хаягдлыг цэвэрлэж, нэг цэгт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна.  Аж ахуй нэгж иргэд та бүхэн өөрсдийн эзэмшлийн болон хувиарлагдсан талбайн хог хаягдлын цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хоггүй цэвэр хотыг бүрдүүлэхийн төлөө хамтран ажилласан иргэн танд баярлалаа. 

2022-09-10 12:03:56