ОРОН СУУЦНУУДЫН ДЭЭВРИЙН ХААЛГЫГ ЗАСВАРЛАЛАА.

Баянхонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэд болон хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Номгон, Рашаант багуудын нийт 25 орон сууцны 36 дээврийн хаалгыг засварлан цоож, цүү хийж аюулгүй болголоо. Иймд тухайн орон сууцны дээвэр дээр засвар, үйлчилгээний ажил хийх тохиолдолд багийн Засаг даргаас түлхүүрийг авна уу.

Иргэд та бүхнийг болон таны хүүхдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа тул дээврийн хаалгыг эвдэлгүй, ариг гамтай хандахыг хүсье. ‼‼

 

2023-11-10 00:00:00