АВХААЛЖ САМБААТАЙ, АВЬЯАС НЬ УНДАРСАН ИДЭВХТНҮҮД

Багийн ажлын албаныхантай гар сэтгэл нийлэн ажиллаж, өрхтэй хамгийн ойр ажилладаг идэвхитнүүд маань үргэлж л хог цэвэрлэгээ, нохой муур устгал зэргээс авахуулан хамааралгүй асуудал гэж тэдэнд үгүй. Тэд маань нэг өдрийг ч болов цэнгэн хөгжилдөж, дуу хуур, бүжиг, шүлэг, билэг оюун, авьяасаа таван төрлөөр харуулж өрсөлдлөө.

“Урлагийн наадам”-д

 -Мэндчилгээ

 -Дуэт дуу

 -Бүжиг

 -Шүлэг

Багийн ахлагч нарын дундах караоке дууны тэмцээн зэрэг таван төрлөөр тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргав.

Нийлбэр дүнгээр

ТЭРГҮҮН БАЙРТ: Ч.Пүрэвжал ахлагчтай Цахир багийн идэвхитнүүд

ДЭД БАЙРТ: П.Хонгорзул ахлагчтай Дуурсах баг идэвхитнүүд

ГУТГААР БАЙРТ: Ү.Энх-Амгалан ахлагчтай Цагаанчулуут багийн идэвхитнүүд

ТУСГАЙ БАЙРТ: Номгон, Рашаант багийн идэвхитнүүд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийт идэвхи зүтгэл гарган оролцсон багийн идэвхитнүүдийнхээ амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2023-11-13 00:00:00