БАЯНХОНГОР СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХҮРГЭЖ БАЙНА

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг иргэд олон нийтийн газар, гэр орондоо бөөгнөрч архидан согтуурсан үедээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хэрүүл маргаан үүсгэж, нэгнийгээ цохиж, зодож хүнд, хөнгөн гэмтэл учруулах, цаашлаад хохирогч хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох эрсдэлийг үүсгэж байна.

Энэ гэмт хэргийг ихэвчлэн 18-35 насны залуучууд үйлддэг бөгөөд уур бухимдлаа хүчээр шийдвэрлэдэг, бие биеэ уучлах ухамсар дутмаг, гарах эрх зүйн үр дагаврыг мэдэхгүй байгаа зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлж байдаг.

Иймд залуучууд та бүхнийг архи согтууруулах ундаанаас татгалзаж, уур бухимдлаа зөвөөр удирдах арга ухаанд суралцах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

2023-11-15 00:00:00