БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ КАТАЛОГ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Баянхонгор аймгийн ХХААГ-аас санаачилснаар бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх “BEST” хөтөлбөрөөс санхүүжүүлэн “БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ КАТАЛОГ” номыг хэвлэн гаргаад байна. Гурав дахь жилдээ шинэчлэн гаргаж буй тус номыг энэ жил 450 ширхгийг хэвлүүлсэн байна.
Номын зохиогчид аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, номын дээжээсээ гардуулав.
Тус каталогт жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль тогтоомж, хоршоод сангийн тодорхойлолт журам, үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх холбогдох зөвлөмж зөвлөгөө, “Бэст” хөтөлбөрийн танилцуулгыг тусгаж, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулахаар 12 сумын 54 иргэн, бүлэг, нөхөрлөл, хоршоо, ХХК-ийн 110 гаруй төрлийн хөнгөн, хүнс, газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүний зурагт мэдээллийг үйлдвэрлэгчийн утас, хаяг бусад нэмэлт мэдээлэлтэй тус бүр багцлан байршуулжээ. Ингэснээр үйлдвэрлэгч – иргэн хоёрын дундах чухал гүүр нь болж буй юм байна.