“Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр Баянхонгор сумын Цахир багаас АИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхжаргал хийсэн ажлын тайлангаа иргэдэд мэдээллээ. Мөн Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг газар, хэлтэс, агентлагуудаас мэдээлэл хүргэлээ. Тухайлбал: Баянхонгор сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Цахир багийн ажлын албаныхан, "Хурдан" төрийн цахим үйлчилгээний хэлтэс, БСУГ, “Цэвэр хот” ОНӨААТҮГ, "Баянхонгор хот тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ, “Эрчим хүч” ЦТХХК, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, “Чандмань Баянхонгор” ХХК .., зэрэг байгууллагуудаас өөрсдийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэж иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн энэ үеэр “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан спортын тэмцээний шагналыг гардуулсан юм.