ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ БАЯНХОНГОР СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Өнөөдөр 2023.11.22-ны өдөр Цагаанчулуут 5-р багаас АИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Ууганцэцэг, Ж.Дулмаа, Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Уламбаяр нар хамтран "Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний эхэнд ИТХ-ын дарга Э.Энхбат аймаг орон нутагт хийгдэж буй томоохон ажлуудыг товч танилцуулсан бол бол хэлтэс агентлагуудаас ард иргэдэд өөрсдийн чиглэл тус бүрээр мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.

Уулзалтын төгсгөлд иргэдийн дунд зохион байгуулсан спортын 4 төрөлт арга хэмжээний шилдгүүдийн шагналыг гардуулсан юм.

2023-11-22 00:00:00