Цагаанчулуут 5 дугаар багийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар багийн засаг дарга Д. Ууганцэцэгээс мэдээлэл авлаа. Тус багийн бэлтгэл ажил 90%-тай байна. Тодруулбал:
- Багийн малчин болон мал бүхий өрхүүдийн хадлан гар тэжээл бэлдэх ажлын явцтай танилцаж , өвс тэжээл бэлдэх үүрэг өгөн хэрэгжүүлж байгаа бөгөөд отор нүүдлээр өөр аймаг суманд явах малчин өрхийн судалгааг гаргаж тус өрхүүдэд бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх байгаа эсэхийг бүртгэлжүүлсэн байна.
- 9- р сарын 03- нд болсон багийн иргэдийн "Ургацын баяр"-аар ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцөлж авах талаар тариаланчдад болон иргэдэд сурталчилж мэдээлэл өгжээ.
- Улаан-Үзүүрийн 8 дугаар гудамжнаас 15 дугаар гудамж хүртэлх 157 өрх 25-р зөөврийн усан сангаас унд ахуйн усаа хангадаг байсан хэдий ч хүрэлцээ муу байсан тул "Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ-т хандаж гүний худаг өрөмдүүлэн гаргах төсөл хэрэгжүүлснээр эдгээр айлуудын ундны усны асуудал шийдэгдээд байна.
- Намар цагийн налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ ханган мөн амьдрах орчноо сайжруулах үүднээс муу усны нүхгүй, өвлийн цагт гудамжинд угаадсаа гаргаж асгадаг айлуудад ил задгай угаадас үүсгэж агаар, хөрс, орчны бохирдол үүсгэхгүй байх тал дээр чиглэл өгч ажиллажээ.
- Тус багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан-Үзүүрийн 8,9,10-р гудамж; өмнөх жилүүдэд олгосон малчны хорооллын шинэ гудамжнуудад цахилгааны шон дутуу иргэд гэрэл цахилгаанаа 200 гаран метр хол шонгоос татан авдаг байсан тул 50 гаруй шон нэмж суулгаж, цахилгааны шугамын алдагдлыг бууруулсан нь эрчим хүчний шугамын алдагдлыг бууруулсан дорвитой ажил болжээ
- Цагаанчулуут багийн зүүн талд байрлах 2.3 км 3426ш модтой ойн зурвасын талбайгаас 10- р сарын 01- нээс өмнө хадлан хадах төлөвлөгөөтэй байна.
2022-09-25 15:24:56