"АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН" АВАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

“Алдарт эх” 1,2 дугаар одонгийн материалыг 2025 оны 01дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээн авна.
Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг Багийн ажлын алба хүлээн авч байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
2. Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг 1 цаасан дээр хуулбарлах/
3. Эхийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
4. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /Өргөдлийн толгойг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь" гэж бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг дэлгэрэнгүй бичнэ/.
5. 1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг заавал авчирна. /нотариатаар батлуулсан/
6. Багийн засаг даргын тодорхойлолт
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
2. 0-3 настай хүүхэд үрчилж авсан болон нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах, /нотариатаар батлуулсан/
Утас: 89666600

2025-01-16 12:38:00