Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбатаар ахлуулсан Баянхонгор сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, “Баянхонгор-Тохижилт үйлчилгээ”, “Цэвэр-хот” ОНӨААТҮГ, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК, “Чандмань-Баянхонгор” ХК-ийн захирал, албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй баг Арвайхээр сумын тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, Ноос, Махны үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага солилцлоо.