"БАЯНХОНГОР-ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГазрын ажилчдын цалинг 70 хувиар нэмэгдүүллээ

Баянхонгор сумын ИТХ-ын шийдвэрээр 2025 оныг "Хот тохижилт-Хотын соёл"-ыг дэмжих жил болгон зарласан. Иймдээ ч 2025 онд Баянхонгор сумд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөнө. Үүнийг дагаад Хот тохижилтын ажилчдын ажлын ачаалал нэмэгдэх нь зүй. Албан хаагчдын ажиллах хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь баталгааг сайжруулах зорилгоор Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбатын 2025 оны 01 сарын 03- ний өдрийн Б/01 дугаар захирамж гарч "Баянхонгор-Тохижилт үйлчилгээ" ОНӨААҮТГазрын ажилчдын цалинг үндсэн цалингийн 70 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

 

2025-01-14 16:30:00