ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ - "УГАЛЗ" 4 ДҮГЭЭР БАГТ

Угалз 4 дүгээр багийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар багийн засаг дарга Д. Ёндондашаас товч мэдээлэл авлаа.

Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай Баянхонгор сумын Засаг Даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны А/177 дугаар захирамжийн хүрээнд Угалз дөрөвдүгээр баг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь Дулааны шугам сүлжээ юм.

2021 онд 6, 7 дугаар гудамжинд Дулааны шугам сүлжээ ашиглалтад орсон бөгөөд 23 айл дулааны шугам сүлжээнд холбогдсон. 2022 оны байдлаар 40 орчим айл дулаанд холбогдоод байна. Ингэснээр тав тухтай орчин бүрдэж утаатай яндангийн тоо буурч нөгөө талаасаа айл өрхүүдэд санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байгааг дурдлаа. Тухайлбал: Дулаанд холбогдсон айлын төлбөр дундажаар сард 48000 -50000 байгаа бол портер нүүрсний хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 23-ны байдлаар 240000 байна. Тиймээс дээрх гудамжны айл өрхүүд та бүхнийгээ дулааны шугам сүлжээнд холбогдохыг уриалж байна.

2022-09-24 18:45:45