Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй дараагийн ажил: БАЯНХОНГОР СУМЫН ШИНЭ ТӨГӨЛ ХОТХОНЫ, ХОНГОР-1000 ХОРООЛЛЫН БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭГ ЗАСВАРЛАЛАА.
Баянхонгор сумын Рашаант багт байрлах "Шинэ төгөл хотхон"-ы гадна ариутгах татуургын салбар 120 метр шугам солих ажлыг мөн Дуурсах 3 дугаар багт байрлах "Хонгор 1000" хорооллын гаргалгаа шугам болон гадна ариутгах татуургын салбар 40 м шугам солих ажлыг "Чандмань-Баянхонгор" ХК хийж гүйцэтгэлээ.
Шинэ төгөл хотхоны гадна ариутгах татуургын шугам сүлжээ нь инженерийн тооцоолол зураг төслийн дагуу хийгдээгүй тухайн барилга барьж буй хувь хүмүүс стандартын бус шугам хоолой угсарч, худгуудад зориулалтын бусаар блок хийсэн зэрэг зөрчлүүдээс болж гадна ариутгах татуургын шугам хоолой хөрсний ачаалал даахгүй цөмрөх, хагарах, нугарах болон ариутгах татуургын блок нурах, гадна хөрсөнд нэвчилт өгөн бохирдуулах зэрэг зөрчлүүд гардаг байсан тул мэргэжлийн байгууллагаар стандартын шаардлага хангасан шугам сүлжээ угсруулж, зориулалтын кольцо тагаар таглуулж шинэчлэн зөрчлийг арилгалаа.
52 дугаар байрны гаргалгаа хуучин шугам нь хугарч гэмтэн айлуудад бохир халих асуудал гардаг байсан тул шугамыг стандартын дагуу янзалж угсарлаа. Гаднах ариутгах татуургын хоолойг стандартын дагуу сольж, гаднах ариутгах татуургын худгуудыг зориулалтын
кольцо, люк тагаар таглажээ. Чандмань-Баянхонгор ХК нь "Хонгор-1000" хотхонд 40м шугам солих байсан ч 120м шугам солих ажлыг хийжээ.