ШАРГАЛЖУУТ БАГТ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа

"Сэтгэл зүйн анхан шатны зөвөлгөө, тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөө засварлах",

"Гудамжны чулуу хогийг цэвэрлэх" зэрэг ажлуудын үйл явцтай мөн улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 120 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Захирагчийн албаны дарга Н.Пүрэвжаргал, Нарийн бичгийн дарга Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баатар болон Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т. Оюунгэрэл, Нийгэм хамгаалал хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Долгорсүрэн, Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн О. Цэндмаа, Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан ажилтан Г. Сувданцэцэг, Нярав С. Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаа.

2022-09-21 13:54:26