БАЯНХОНГОР СУМЫН МОД, СӨӨГНИЙ ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны алба, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Баянхонгор тохижилт үйлчилгээ хамтран 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн сумын мод, сөөгний тоо бүртгэлийг эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Түйн голын ойн зурвас, Крикетийн талбай, Оготнотой булгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 5840 ширхэг мод сөөгийг тоолж бүртгэн амьдралтын хувийг тогтоогоод байна.

2022-09-20 16:45:31