Өнөөдрийн байдлаар Баянхонгор хотод Номгон багийн 122, 126, 128, 130, 132, 136 дугаар орон сууцны байрыг хариуцсан "Солонго"СӨХ албан ёсоор байгуулагдсан нь анхдагч юм. Тус СӨХ-ийн үйл ажиллагааг дэмжиж бүх орон сууцны орцонд ухаалаг (чип) цоожийг Баянхонгор сумын ЗДТГ-аас суурилуулж өгөхөөр шийдвэрлээд байна.
Сууц өмчлөгчдийн холбоо иргэдийнхээ эрүүл тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, оршин суугчидтай нягт уялдаа холбоотой, нээлттэй, ил тод ажиллах үүрэгтэй байгууллагынх нь хувьд орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн дэвсгэр болон орчны газрыг гэрээний дагуу ашиглуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах тохижилт үйлчилгээ , ногоон байгууламж, бүтээн байгуулалт, нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй нэмэгдүүлэх зэрэгт бүх талаар дэмжин, хамтран ажилласнаар БАЯНХОНГОР ХОТОО ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖҮҮЛЭХ чухал алхам гэж төлөвлөж буй юм.