ОГОТНОТОЙ БУЛАГТ БАЙГУУЛЖ БУЙ ГЭРЭЛТ ГУДАМЖИЙН ГЭРЭЛ ХОЛБОХ, УГСРАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Номгон хайрхны хаяа бэл Оготнотой булаг орчмыг хүүхэд залуус, гэр бүл, найз нөхөд, хамт олон, азай буурал зэргээр бүх насны иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт, соёл амралтын хүрээлэн байдлаар ашиглахаар хөгжүүлж байгаа билээ.

Энэ онд уг бүсэд зориулалтын орц гарц, шат, 50 машины зогсоол, явган хүний зам, эко хавтангийн тохижилт, 50х50 сагсан бөмбөгийн талбай, скитийн талбай, гэрэлт гудамж, боловсон 00 байгуулах ажлууд хийгдэж байна.

Торон бүрхүүл бүхий 198 метрийн урттай нил ягаан гэрэлт гудамж байгуулах, гэрэл холбох, угсрах ажлыг өнөөдөр /2022.07.24/ Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилчид эхлүүллээ.

2022-06-24 12:45:56