БАЯНХОНГОР СУМАНД – "ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" ТӨСЛИЙН БАГИЙНХАН АЖИЛЛАА.

Дэлхийн банк, "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Баянхонгор суманд 10-р сарын 14 ны өдөр "ОНХС-ийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, төслийн үйл ажиллагааны үр дүн сумдад ямар байгаа талаар" сумын удирдлагууд, төрийн албан хаагчид болон иргэд олон нийттэй уулзаж, үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаа.

Тус төслийн багийнхан нь сумдын сайн туршлагыг судалж, цаашид төслийн үйл ажиллагаанд тусгах, бусад сумдад танилцуулах зэргээр цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, судлах юм.

Баянхонгор баг нь сүүлийн 5 жил дараалан 365 сумаас жилийн гүйцэтгэлийн Хяналт шинжилгээ үнэлгээгээр шилдэг 100-д багтаж үнэлэгдсэн бөгөөд 2021 онд 81% үнэлэглэж 109.0 сая төгрөгийн урамшуулал 2022 онд 83%ийн гүйцэтгэлтэй 161.0 сая төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.

2022-10-14 16:02:54