ГЕРМАН ТОЛГОЙГ ЦЭВЭРЛЭЖ, ДАРЖ ТЭГШИЛЛЭЭ.

Гэгээншавь 6 дугаар багийн нутаг дэвсгэр бидний нэрлэж заншсанаар Герман толгойд 2017-2019 онд 3.4 км авто замын хайрга, дайргын суурийн ажилд ашиглах зориулалтаар үүссэн 4 метр орчим гүнтэй 1.4 га карьерийг дарж тэгшиллээ.

Тухайн талбайн ойр орчим барилгын болон ахуйн хог хаягдал 2018 оноос хойш хуримтлагдаж байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчны бохирдлыг үүсгэж байсан тул “Зүүн шанд” ХХК, “Их богд зам” ХХК, “РМБ” ХХК, “Цахир” дэлгүүр, “Оргих төгөлдөр булаг” ХХК, “Хаш гоёо” ХХК, “Чандмань-Баянхонгор” ХК, “Түм дэлгэрэх” ХХК, “Шинэ өлгийн зам” ХХК-иуд нь техникийн дэмжлэг үзүүлэн тухайн талбайн хог хаягдлыг түрж тэгшилсэн.

Иймд иргэд, олон нийт та бүхэн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж тухайн талбайд ахуйн болон барилгын хог хаягдлыг дахин хаяхгүй байхыг анхааруулж байна.

Уг газарт хог хаягдал тээвэрлэсэн, хаясан тохиолдолд Зөрчлийн тухай хууль - Хог хаягдлын тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

Хог хаясан талаарх мэдээлийг иргэдээс нууцлан хүлээж авах бөгөөд тухайн торгуулын орлогоос хувь тохирч урамшуулал олгоно.

Like

Comment

2022-10-03 14:15:21