2022 оны Цэргийн жинхэнэ албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяр, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Хүрэлсүх , Цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн , эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэн ирж, эх орноо батлан хамгаалах их үйлсэд хүчин зүтгэх цэрэг эрсэд хандан үг хэлэв. Тэд цэрэг татлагад оролцож буй залууст эх орноо батлан хамгаалахаас илүү эрх ашиг гэж байдаггүйг сануулж, энэхүү нэр хүндтэй эрхэм үйлст нэр төртэй, идэвхтэй оролцохыг уриалан амжилт хүслээ.