ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ – “ДУУРСАХ” 3 ДУГААР БАГТ

     Дуурсах 3 дугаар багийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар багийн засаг дарга Б.Бат-Эвлэлээс мэдээлэл авлаа. 
Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай Баянхонгор сумын Засаг Даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны А/177 дугаар захирамж, багийн засаг даргын 02 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажлын явц 80%-тай байна. Тухайлбал:
 Дуурсах багийн 3 дугаар сарын 10-ны өдрийн Багийн Иргэдийн Нийтийн хурлаас гарсан саналын дагуу “Чандмань Баянхонгор” ХК-нд санал хүргүүлж  "Хонгор-1000" хорооллын 52, 53-р байрны гаргалгаа хуучин шугам нь хугарч гэмтэн айлуудад бохир халих асуудал гардаг байсан тул шугамыг стандартын дагуу янзалж угсарлаа. Гаднах ариутгах татуургын хоолойг стандартын дагуу сольж, гаднах ариутгах татуургын худгуудыг зориулалтын кольцо, люк тагаар тагласан. Чандмань-Баянхонгор ХК нь "Хонгор-1000" хотхонд 40м шугам солих байсан ч 120м шугам солих ажлыг ОНХС-ын 10,0 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцэх комисс хүлээж авсан. Үүний үр дүнд гадна бохир хальж урсах асуудалгүй байхгүй болж, оршин суугчдын амьдрах тав тухтай орчин бий болж байна.
 НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага KOICA-ийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн санхүүжилтээр 2022 онд 3-р багийн 4-р гудамж ЗУТБ-017 -19,816,125 төгрөг, 2. 3-р багийн 28 гудамж ЗУТБ-013 -19,816,125 төгрөгөөр засварлаж, ухаалаг төхөөрөмж суурилуулснаар айл өрхүүд ундны усаа тасалдалгүйгээр тогтмол авч байх боломж бий болсон. 
 Багийн малчин болон мал бүхий өрхүүдийн хадлан гар тэжээл бэлдэх ажлын явцтай танилцаж , өвс тэжээл бэлдэх үүрэг өгөн хэрэгжүүлж байгаа бөгөөд отор нүүдлээр өөр аймаг суманд явах малчин өрхийн судалгааг гаргаж тус өрхүүдэд бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх байгаа эсэхийг бүртгэлжүүлж “Оточ Номгон” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна. 
 Тус багийн гудамж талбай гэрэлтүүлэг муу өвлийн улиралд хичээл сургуулийн хүүхэд явахад хүндрэл их байдаг тул гудамжны асдаггүй гэрэлтүүлгийн толгойг солих мөн шинээр гэрлийн шон суулгуулж гэрэлтүүлэг нэмэх албан бичгийг “Баянхонгор-Эрчим хүч” ХХК-нд албан бичиг хүргүүлснээр шинээр гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр болж Трансын ажил явагдаж байгаа.

2022-09-29 15:14:32