"ЭКО МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА" АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

♻️ Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор сумын 16 цэцэрлэгийн эрхлэгчидтэй “Хог хаягдлын менежмент”- ийг хэрэгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа. 
♻️ Уулзалтад цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нар оролцов. Энэ үеэр “Эко Баянхонгор” төслийн санаачлагч Б.Хишигбаяр Тогтвортой хөгжлийн боловсрол, хог хаягдлын менежмент сэдвээр сургалт, мэдээлэл өгсөн бол 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг байгууллагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа танилцуулсан юм. 
♻️ Баянхонгор сумын ЗДТГ-аас “Эко Манлайлагч” байгууллага шалгаруулах болзолт уралдааныг зарласан байна. Тус уралдаанд шалгарсан байгууллагыг 5 сая төгрөгөөр шагнаж, өргөмжлөл олгох бөгөөд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажээ.

2022-10-17 15:23:54