Орон нутгийн бүтээгдэхүүнээ гадны зах зээлд нийлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж, аймаг муж хоорондын хамтын ажиллагааг тэлэх зорилгоор 10-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Баянхонгор аймгийн удирдлагууд БНХАУ-ын Ганьсү мужийн удирдлага, худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч нартай уулзалт хэлэлцээрийг хийлээ.
Эхний төвшний уулзалт хэлэлцээрт Баянхонгор аймгийн талаас ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, ХХААГ-ын дарга У.Балжинням, БОАЖГ-ын дарга Э.Ганзориг болон БНХАУ-ын Ганьсү мужийн талаас худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгчид /биеээр/ мужийн удирдлагууд цахимаар оролцов.
Уулзалтаар Баянхонгор аймаг Ганьсү мужтай ХАА, Аялал жуулчлал, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод' хөдөлгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах, тэнцвэрт байдлыг хангах тал дээр хамтран ажиллах тухайд талууд хэлэлцэв.