20 ОРЦНЫ ХААЛГА КОДТОЙ БОЛЛОО

Баянхонгор сум нь нийтийн орон сууцнуудад “Сууц өмчлөгчдийн холбоо” байгуулах ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Амартөгөлдөр ХХК” –тай гэрээ байгуулан Номгон, Рашаант багуудын “Сууц өмчлөгчдийн холбоо” байгуулсан 16 орон сууцны орцны хаалга, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж, 20 орцны хаалгыг кодтой болгох ажлыг чанартай гүйцэтгүүлэн хүлээн авлаа.

2022-10-05 16:45:32