Уг арга хэмжээг Номгон багийн Засаг дарга Н.Зөөлөнцагаан санаачилан "Буянтбогд трейд" ХХК- ийн захирал Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б. Энхтүвшин, Баянхонгор сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Ш. Мөнхбаатар нар ивээн тэтгэж зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн ИТХ-ын дээд шагнал болох Соёрхол одонгоор Номгон 1 дүгээр багийн иргэн Сүхийн Лхагвасүрэн, Пүрэвжавын Цэцэнбилэг нар тус тус шагнагдав.
Эрхэм ахмадууддаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.