Баянхонгор сумын ИТХурлын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн хороо 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Захирагчийн ажлын албаны хотын дотрох өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцээд үүрэг чиглэл өгсөний дагуу Захирагчийн ажлын албаны дарга Н.Пүрэвжаргал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баатар нар “Гэгээн шавь” багт дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажил гүйцэтгэгч “Б СОФТ” ХХК-ий ажилтай танилцлаа.
Тус компаний гүйцэтгэх захирал Н. Баттөмөр хүлээгдэж байсан үндсэн материал өнөөдрөөс бууж байгаа тул шугам сүлжээний ажил саадгүй хийгдэнэ гэдгийг хэллээ.
Инженерийн шугам сүлжээ хийгдэж байгаа газруудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж, хамгаалалт хийх, шугамын булалт, тэгшилгээ хийгдсэн газруудын овгор шороог хэлбэржүүлэх, гаргасан гарцыг засах, Гэгээн шавь 6 дугаар багийн айл өрхүүдийн орчим, Гон гандан дэдлэн хийдийн хойноос шугам сүлжээгээ холбох ажлыг эхний ээлжинд эхлүүлж айл өрхийн хаалга үүдийг чөлөөлж өгөх талаар хоёр тал санал нэгдэв.