Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Хүрэлсүх ахлагчтай, Боловсрол, соёл, урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дашдаваа, Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Цэндмаа, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, Баянхонгор сумын ИТХ-ын өргөдөл гомдлыг хүлээн авах ёс зүйн хороотой хамтран ЕБС-ийн "Үдийн хоол", сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын "Хоол үйлдвэрлэл"-ийн хэрэгжилтэд /2022.10.17-ноос 10.21-ний өдрүүдэд/ хяналт шалгалт хийж байна.
Хоол хүнсний чанар аюулгүй байдал, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, хэрэглэгдэхүүний стандарт, эрүүл ахуй, хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний татан авалт, хадгалалт нь хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжинд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд төлөвлөгөөт бус шалгалтын зорилго чиглэгдлээ.
Хяналт шалгалтын үр дүнд үндэслэн цаашид үйл ажиллагаандаа мөрдөх "Зөвлөмж"-ийг хүргэж ажиллана.