БАЯНХОНГОР СУМЫН ГЭГЭЭН ШАВЬ 6-Р БАГ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

2022 оны 10дугаар сарын 29 -ний өдөр Баянхонгор аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Батжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Нацагдорж, Баянхонгор сумын ИТХ-ын дарга М. Насанбат, Баянхонгор сумын 6-р багийн ИХТ, тус багийн Засаг дарга С. Хадбаатар, Баянхонгор сумын 6-р багийн ИХТ Р. Пүрэвсүрэн, Д. Уранчимэг, тус багийн Ажлын хэсэг хамтран улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж залуу нас, халуун сэтгэлээ зориулсан, ирээдүй хойч үедээ үлгэр дууриалал болж буй ахмадууд, буянтай буурлуудаа хүлээн авч уулзав.

Тус арга хэмжээний үеэр азтан шалгаруулж, мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад өвөлжилтийн бэлтгэлд нь дэмжлэг үзүүлэхээр болов.

Энэхүү арга хэмжээнд Хөгжимт драмын театраас мэндчилгээ дэвшүүллээ мөн багийн ахмадууд өөрсдийн бэлдсэн тоглолтыг үзүүллээ.

Эрхэм ахмадууддаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөе

2022-10-29 15:21:35