БАЯНХОНГОР СУМЫН 9 БАГИЙН ИДЭВХТНҮҮДИЙН ДУНД СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас багийн идэвхтнүүдийн дунд спортын 4 төрөлт тэмцээн /Софт волейбол, дартс, шагай няслах, буухиа/-ийг /2022.11.19/ зохион байгуулан явууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяр, Орлогч дарга С.Батцэрэн, Цэвэр хот ӨНОААТҮГ-ын дарга Ц.Баясгалан, Багийн Засаг дарга нар болон багийн ажлын албаныхан оролцлоо.
        Энэ үеэр Цэвэр хот ӨНОААТҮГ-ын дарга Ц.Баясгалан дарга манлайлан ажиллаж байгаа гудамж хариуцсан идэвхтнүүдийг онцгойлон дурдаж талархал илэрхийлэв.
Баг сумынхаа төлөө сэтгэл зүтгэлээрээ ханддаг бүх идэвхтэнгүүддээ баярлалаа.
Тус тэмцээнд шагналт байранд шалгарсан баг тамирчиддаа баяр хүргэе.

2022-11-19 12:54:45